"Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.
Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.
Эхний ээлжид 20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийдэх, 80 мянган өрхөд угаарын хийгээд давхар шатаах зуухаар хангах, азотын давхар исэл үүсгээд байгаа 40 мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгааг онцлон дурдав.
Эх сурвалж: БОАЖЯ
Х.Нямбаатар: Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө |
|