Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2023.12.13/ "Настай хүнийг ингэж дээрэлхэж болохгүй, энэ машиныг шалгахыг иргэд шаардаж байна" гэх бичлэг нийтлэгдсэн.
Тус мэдээллийг шалгаж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үйл явдал болохыг тогтоожээ. "Toyota harrier" маркийн тээврийн хэрэгслийн жолооч 46 настай эмэгтэй "О" гэгч нь авто зогсоолын маргааны улмаас иргэн Л-ыг санаатай мөргөсөн гэх үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна.
Зогсоолын маргаанаас болж бусдыг санаатай мөргөсөн жолоочийг шалгаж байна |
|