Баасан, 2024-05-17
Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн бие муу байна. Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.
 
Өмгөөлөгч Б.Хонгорзул хэлэхдээ “Дөнгөж сая уулзчихаад гарч ирлээ. Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдоод 10 хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байгаа. Биеийн байдал нь маш муу. Дуу гарахгүй, гар хөл нь чичирсэн, царай нь цонхийсон байдалтай байна. Мөн даралт нь унаж байна гэсэн.
 
Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч үхэлд хүргэх эрсдэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж хэлж буй хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна.
 
Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй. 
 
Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
Хөгжлийн Банкны хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулж байгаа. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
Хоол тэжээлийн стандарт хангаагүй. Арилгаагүй гэдэс цувдайгаар хангаж байна. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна.
Энэ мэт нөхцөл байдал нь эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Түүний хувьд бүх зүйлс давхцаад муу бодол хүртэл төрүүлж байна гэж ярьсан" гэж хэлэв.
 
Түүнчлэн "Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгт холбогдуулаад Эрүүгийн хуулийн 13.11-т заасан худал мэдээлэл тараах таван үйлдэлд таван хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч болсон хэрэгт хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэг дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учраас яллагдагч болоогүй. Гэтэл тухайн дөрвөн хэрэгт тогтоолтой танилцаагүй байхад нь танилцсан нэг хэрэгтэй нь нэгтгээд яллагдагчаар татах тогтоолыг өөрчилж, цагдан хорьсон. Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй байна. Цагдаагийн алба хаагч сүүлийн орныг нь буруу хийгээд 21 удаа залгаад байсан баримт бий. Цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байхгүй.
 
Өнгөрсөн Баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
 
Нэмж хэлэхэд Н.Өнөрцэцэгийн холбогдсон гэмт хэрэг бол ангиллын хувьд хөнгөн хэрэг. Нийгмийн хор аюулын хувьд маш бага тул заавал цагдан хорих шаардлагагүй. Н.Өнөрцэцэгийг эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх хэлбэр явж байна” гэлээ. 

Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийн бие муу байна. Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна
2023-12-14 15:17:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 1
  • 4
  • 1
  • 20
  • 11
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 21:44:34
    Зочин: Өмгөөлөгч бас худалч бусад хүмүүс яаж бна ганц өнөрөө синсаацлах дуртай нийгмийн сэтгэл зүыгээр тоглодог шүү дээ кк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 21:06:51
    Зочин: За боль, ямар амралтад байгаа юу. Шударга ёс ярьдаг мөртлөө цаагуураа хаалтын гэрээ хийж сая саяар нь мөнгө олоо биз дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 20:40:10
    ??? ???? ??????? ???? ??????? ???? ???????? ??? 55 ??? 32 ?????? ?????????? ????? ?????? ????? ??? ????? ??? ??? ?? ?????? ??? ?? ?????: Сэтгүүлч өнөрцэцэгийг хурдан суллаа ямарч гэмгүй хүнийг хорьж шийтгэнэ гэдэг бол цагдаа прокурор шүүх эдгээр байгууллага сэтгүүлч өнөрцэцэг үнэнч шударга ард түмний ард гишгэж байгааг илтгэж бна үнэнч шударгатай сэтгүүлч өнөрцэцэгтэй ард түмэнтэйгээ санаа нэгдэж хөл нийлүүлнэ үү үгэнд ижилдвэл цэцэн болдог илдэнд ижилдвэл баатар болдог бусуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 20:33:10
    Зочин: Үнэнч шударга сэтгүүоч өнөрцэцэгт ямарч буруу байхгүй энэ охин ажлаа л хийсэн олон нийтэд мэдээлэл үнэн зөвийг хүргэх гь сэтгүүлч хүний үүрэг шүү олон нийт яаж хүлээж авах нь хувь хүний асуулал шүү тэрнээс биш сэтгүүлч өнөрцэцэг шүүх мүүхийн нэр төрд ёрөөсөө халдаагүй ш дээ тэгээд ч энэ цагдаа шүүх прокурор үнэнч шударга ажиллаач одоол гэхэд хар сэтгүүлч охиныг ямар муухай харгис ямар түргэн шуурхай барьж хорьж эрх мэдлээ ашиглан тамлан зовоож байгаа нь өөрслийнх нь нэр хүндийг жинхэнэ утгаар нь унагаж муу нэр луу дансыг авч байгаа ш дээ үнэнч шударга сэтгүүлч өнөрцэцэг ард түмэн зөвхөн зөвийг үнэнч шударгыг хүсээд байхад элгээр хүчний байгууллага бахь байдгаараа нөгөөх л улиг домог болсон шоронгий аргаа өөрчилж шинэчлэхгүй байгаа нь өөрсдийнх нь том алдаа мөн өч төчнөөн зуун тэрбум их наядаар нь хулгайлсан цавчсан төрд шигдсэн архаг хулгайчуудаа шийтгэж чадахгүй шийтгэх нь битгийхэл бараг шагнаад явуулчихна нэг муу ядарсан амьтан очих дээр зэрэг ёстой нэг дээрэлхэнэ доромжилно залхаан цээрлүүлнэ тэгээд ялыг нь тултал өгнө ийм харьцангүй ажил хийлэг байж бас нэр хүнд ч гэх шиг алдаагаа зас зас
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 20:33:08

  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 18:19:10
    Зочин: unen munii tuluu bol bie ,oyun uhaanaa gamnaj bgaad garhad heleh ug , hiih ajil ayndaa l bolno , gants tevcheer heregtei ! er n hun jargal daadgui , zovlon daadag gej ug bish uu !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 09:31:27
    Зочин: Битгий худлаа солиороод бай!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-17 09:31:27
    Зочин: Битгий худлаа солиороод бай!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-16 18:15:13
    Зочин: Манайд хүн чанар бараг байхгүйтэй адил болждээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-15 17:14:44
    Зочин: Энэ өмгөөлөгч тэр өрөөнд нь орж хол,идэж,гэрэл гэгээг нь харж,чийг бам, халуун хүйтэн банкны хэргийн харцуул хүүхнүүдтэй зөрөлцөж шүргэлцэж бүгдийг үзсэн юм байлгүй,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-15 17:14:02
    Зочин: Энэ өмгөөлөгч тэр өрөөнд нь орж хол,идэж,гэрэл гэгээг нь харж,чийг бам, халуун хүйтэн банкны хэргийн харцуул хүүхнүүдтэй зөрөлцөж шүргэлцэж бүгдийг үзсэн юм байлгүй,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-15 03:03:30
    Zochin: Gohi ni ih davraad baisiin baliar es surtahuungui haltar avgai jangaa gudraad hat naanaa pisdaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-14 22:38:56
    ???????: Энэ санаатай бус ард түмний болон Монгол улсын эрх ашгийн төлөө үнэний төлөө дугарсан бүхнийг хорьж цагдаад Улс эх орны эд баялаг ард түмний өмчийг хулгайлсан этгээдүүдийг өмгөөлж хамгаалаад байгаа цагдаа Шүүхийн байгууллагын ажилтан албан хаагчид тархи нь ажилладаггүй юмуу .?.Дээрээс том албан тушаалтай хулгайч баривчил хорь гэж үүрэг өгвөл гүйцэтгэж байдаг Яагаад нэг нь ч гэсэн үнэнийг илчилж үйлчилж чаддаггүй юм бэ. Ажилгүй болно гэжүү ард нь авилгал уу.?. Энэ улс оронд шударга үнэн байна уу.бид чинь ардчилсан орон Монгол улсын эцэг болсон У,Хүрэлсүх эх нь болсон Оюун-эрдэнэ Зандан шатар нараа үр хүүхдүүд болсон ард түмнээ хар гэр орон нь болсон эх орноо хар энд тэндээс нь ураад ухаад төнхөөд хорт хавдараар өвчилсөн юм шиг хордуулаад бүр хэлэх үг олдохгүй аймаар бна. Үр хойчдоо юу үлдээж юу бүтээж өгсөн бэ.?.Одоо яая гэж бодож бна эхний ээлжинд газар нутагаа бүрэн бүтэн болгох Хятад иргэдээ цэгцлэх тал дээр бат зогсооч 2-от гадаад өр эхний ээлжинд Хятадын өр дар.