Баасан, 2024-05-17
Дүрст дуудлагаар шуурхай тусламж үзүүлж эхэллээ

Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрст дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой болжээ.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 101/105, 102, 103 тусгай дугаарт хандсан 131 иргэнтэй дүрст дуудлагаар холбогдож шуурхай тусламжийг үзүүлжээ. Тухайлбал, гал түймрийн дуудлага өгсөн иргэнтэй өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн дүрст дуудлага хийж, Гал унтраах анги очихоос өмнөх хугацаанд ямар арга хэмжээ авах, галын тархалтыг хэрхэн зогсоож болох зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгч буй. Ингэснээр дуудлага хүлээх хугацаандаа айдас, сандралаа дарж, зөв үйлдэл хийснээр эрсдэлийг бууруулах, хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд туслах зэрэг ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Дүрст дуудлага хийхдээ гар утсанд холбоос хаяг явуулах бөгөөд тухайн линк дээр дарж дүрст дуудлагыг авна. Тиймээс дуудлага өгч байгаа хүн интернэтэд холбогдсон ухаалаг утастай байх шаардлагатай талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дүрст дуудлагаар шуурхай тусламж үзүүлж эхэллээ
2023-12-14 15:59:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0