УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
Аймгийн хэмжээнд нийт нутгийн 48 орчим хувьд их, 42 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гарсан. Сумын дүнгээр авч үзвэл Өлзийт, Хулд, Өндөршил, Эрдэнэдалай зүүн тал, Луусын хойд тал, Сайнцагааны урд талын нутгаар нэн их эрсдэлтэй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ихэнх нутгийг хамарч 4-9 хоног олон жилийн дунджаас ахиу цас орж, цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломжгүйд хүрсэн байна.

Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгуудад 93 өрхийн 52865 толгой мал оторлож байгаа бол өөрийн аймаг дотор 105 өрхийн 62895 толгой мал оторлож байгаа юм.
Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө орууллатаар Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Луус ,Өлзийт сумд инженерийн хийцтэй 18 худаг, Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай сумд 30 цооног шинээр энэ онд гаргаж бэлчээр усжуулсан. Орон нутгийн төсөв, малчдын хувь хөрөнгөөр Дэлгэрхангай, Дэрэн, Дэлгэрцогт, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Баянжаргалан 8 суманд 44 энгийн уурхайн худгийг сэргээн засварлаж, бэлчээр усжуулалтыг 0,7%-иар нэмэгдүүлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломжгүйд хүрсэн байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24