Онцгой байдлын байгууллагын 2023 оны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ээр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа”-ны бүтээл шалгарлаа. Тус бүтээлийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Т.Өсөхжаргал, төвийн дарга, хошууч Э.Энхбат, Гамшиг судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго нар хамтран судалж, боловсруулсан байна. Энэхүү бүтээл нь газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрх зүйн орчин, төлөвлөлтийн өнөөгийн байдал, сайжруулах боломж, газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны чадавхад хийсэн үнэлгээ, газар хөдлөлтийн гамшгийн үеийн талуудын хамаарал, нөлөөллийн судалгаа, гамшгийн үеийн Гамшгаас хамгаалах улсын албад, иргэдийн бэлэн байдлын өнөөгийн байдлын судалгаа гэсэн дөрвөн багц судалгаа юм. Судалгааны үр дүнгээр хэд, хэдэн эрх зүйн зохицуулалтын баримт бичигт өөрчлөлт, шинэчлэлт оруулахаар санал хүргүүлсэн ба ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах 4 боть судалгаа” шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24