Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн аваад буй. Уг автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд өчигдрөөс (2023.12.31) үйлчилгээнд гарч эхэлжээ. Энэ тухай Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдэгдээд байна. Тус автобусыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд үйлчилгээнд гаргана гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв.
Гэхдээ дээрх автобуснуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Автобуснууд “Таваншар-Офицер”, “Үйлдвэр комбинат”, "Улаанхуаран" зэрэг чиглэлд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Сануулахад, Нийслэлээс тендер зарлахад таван компани материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм.

| Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулж эхэлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24