Бямба, 2024-11-23
Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болоогүй байна гэв

Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээр батлагдаад буй. Харин хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдэгдсэн байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор мэдээлнэ. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа явахыг Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа ЭСЯ-наас зөвлөлөө. 2023 оны арванхоёрдугаар сарын эхээр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, Вьетнамын талд мэдэгдээд байгаа юм. Ташрамд дурдахад манай улсын иргэд Вьетнамыг зорих нь нэмэгдэж саяхан л гэхэд жүжигчин М.Баярбат, гэргий У.Аззаяа нарын хуримын ёслол Вьетнам Улсын Фукуок арал дээр болсон билээ.

Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болоогүй байна гэв
2024-01-09 09:12:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0