Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна.
Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болоод буй юм. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас нийслэлийн зүүн урд зүгт, хотын төвөөс 34 км зайд, 130 га талбайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж байна.
Уг төсөл дөрвөн үе шаттай бөгөөд 2050 он хүртэл хэрэгжинэ. Энэ оны эхний улиралд төслийн I, II шатны бүтээн байгуулалтыг, улмаар 2025 оны эхний улиралд тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана. Ингэхдээ хоёр төвийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай. Мөн тухайн байгууллагуудын үйл ажиллагааны тэгш оролцоог нийслэлийн зүгээс хангаж өгнө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай уулзаж, санал солилцох, хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцох хэрэгтэй байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор орж ирж буй бүх ачаа тээвэр Улаанбаатар хотод ирж, нийслэл болон аймгуудад түгээгддэг.
Улаанбаатар хотын дундуурх төмөр зам, түүнээс салаалсан олон салбар төмөр зам дээрх хөдөлгөөн нь авто замын түгжрэлд нөлөөлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулж байна. Тиймээс Улаанбаатар хотын хоёр захад тээвэр логистикийн төв байгуулахаар ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан гэв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
Х.Нямбаатар: Тээвэр логистикийн бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27