Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг баталлаа.
Зээл олгох салбар чиглэлийг жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг.
УИХ-ын хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар зарим арга хэмжээний тухай” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөө”-тэй уялдуулжээ.
Дээрх төлөвлөгөө болон бусад хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох нэн шаардлагатай байгаа салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг дарга нараас хүлээн авч, ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын удирдлагуудын саналыг нэгтгэн ХХААХҮ-ийн сайдад хүргүүлснээр дараах салбар, чиглэл батлагдсан байна.
Үүнд:
Хүнсний үйлдвэр
-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
-Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах
-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
-Цэвэр усны үйлдвэрлэл
-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
Газар тариалан
-Хүлэмжийн аж ахуй
-Хүнсний зоорь, агуулах
-Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл
-Агро ойн аж ахуй
-Төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл
Мал аж ахуй
- Эрчимжсэн мал аж ахуй
- Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ
- Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл
Хөнгөн үйлдвэр
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үйлчилгээ
-Ахуйн үйлчилгээний төв/3-аас дээш засвар, үйлчилгээ/
Жижиг, дунд үйлдвэрийн газар 2024 оны хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж байна.
Холбоо барих: 77485555-1 /Зээл, төслийн хэлтэс/
ЖДҮХС-гаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл батлагдлаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27