Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 08:00 хүртэл хориглоод байсан билээ. Өнөөдрийн УОК-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж хоригийг хоёр цагаар наашлуулж 06:00 цаг болгожээ.
Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг “УОК 8 дахь удаагийн хурлаа хийлээ. Улаанбаатарын орох гарах урсгалыг энэ сарын 3-ны 06 цагт нээнэ. Нээснээр бид үзлэг, хяналтыг улам чангаруулна.
Мөн нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг энэ сарын 15-нд нээхээр болсныг бэлтгэл ажлаа эрт хангаж чадвал түүнээс өмнө экспортоо нээх тухай яригдлаа.
Замын-Үүдээр нүүрсийг төмөр замаар экспортлох бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг III сарын 3-ны 06:00 цагт нээнэ |
|