Бямба, 2024-11-23
Хөдөлгөөн нээгдмэгц 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатарт буцаж орж ирнэ

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.
 
 
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:
 
–  Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
 
–  Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
 
–  Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
 
–  Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
 
–  Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  
 
 
Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар боллоо. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг авах юм. НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105, аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид нэмэлтээр бүлэг хоногийн хугацаатай ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хөдөлгөөн нээгдмэгц 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатарт буцаж орж ирнэ
2020-03-01 21:54:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0