Орон нутагт 60 тонн газ хүргэхээр Улаанбаатар хотоос гарах гэж явсан автомашин суудлын автомашинтай шүргэлцэж хэт халалт үүссэний улмаас "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт дэлбэрэлт болж ойр орчноо галд автууллаа. Галын дуудлага 01:40 цагт ирж, эхний анги ослын газарт гурван минутын дараа иржээ. Гал ойролцоох байр болон иргэдийн автомашин руу тархсан тул яаралтай нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагаа явуулсан байна.
Ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдлаа. Амиа алдсан албан хаагчид нь онцгой байдлын албанд 4-7 жил үүрэг гүйцэтгэсэн 28-30 насны залуус байжээ. Мөн 11 иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Галд тухайн орчим байсан 20 орчим тээврийн хэрэгсэл өртжээ.
Ослын голомтоос 11 айлын 43 иргэнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох зочид буудалд түр байршуулсан байна.
Галыг бүрэн унтрааж, "Дүнжингарав" худалдааны төв орчмын 500 метр газрыг хамгаалалтад авч хөдөлгөөнийг хязгаарлан ЦЕГ болон ШШЕГ-ын шинжилгээний бүлэг хэргийн газрын үзлэг явуулж байна. Тиймээс тухайн хэсгийн замыг сонгож зорчихгүй байхыг анхаарууллаа.
Ослоын газар ажилласан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан "Харамсалтай нөхцөл байдал үүсч алба хаагчид болон иргэд амь насаараа хохирлоо. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллаж байна. Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ёмкость хүчтэй дэлбэрсэний улмаас 30-40 метр зайд шидэгдсэн. Галын шалтгааныг тодруулж байж газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан уу, аюулгүй байдлыг хангасан байсан уу гэдэг нь тодорхой болно" гэлээ.
Өглөөний 6:00 цагийн үед хэргийн газарт хэмжилт хийхэд газ илрээгүй, утаажилт буурсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч амиа алдлаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27