Бямба, 2024-11-23
Авто тээврийн товчоодод НМХГ-ын 276 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн авто замын хөдөлгөөнийг 03 дугаар сарын 3-ны өглөөний 6 цаг хүртэл хязгаарласан. НМХГ-ын 276 алба хаагч хөдөлгөөн хязгаарласан хугацаанд 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Өнөөдөр авто замын хөдөлгөөн нээсэн тул товчоодод үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчид ачаалал өндөртэй ажиллаж байна.
 
Хот руу шалган нэвтрүүлэх товчоогоор автомашинтай иргэдийг нэвтрүүлэхдээ тусгай асуумж авч байгаа тул хөдөлгөөн удааширчээ. Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусын халдвараас хамтдаа сэргийлэхийг УРИАЛЖ байна.
 
Эх сурвалж: НМХГ

Авто тээврийн товчоодод НМХГ-ын 276 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
2020-03-04 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0