Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарсан гэж НЗДТГ-аас мэдээлсэн юм.
Нэгдүгээр сарын 29-ний даваа гарагаас ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдлээ. Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор ойрын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэнэ. Тиймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн олон нийтээс санал авч байна.
Хоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашаас автомашинууд тэгш, сондгой үл харгалзан хуучин зохицуулалтаар хөдөлгөөнд оролцоно.
Санал асуулгын үр дүн яаж гарсан талаар НЗДТГ-аас тодруулахад, Санал асуулгыг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн гурван өдөр явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс өнөөдрийн 17.00 цаг хүртэл санал асуулга явуулж, үр дүнд нь үндэслэн шийдвэр гаргана гэв.
Нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагийн байдлаар 4869 хүн санал асуулгад оролцсоноос 57 хувь нь "Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжихгүй" гэж хариулсан байна.
Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч 17.00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.
Санал асуулгыг өнөөдөр 17.00 цаг хүртэл явуулж, тэгш сондгойгоор зорчих эсэхийг шийдвэрлэнэ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27