Бямба, 2024-11-23
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй, ХУУЧНААРАА явна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар дугаарыг тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийн хэрэгжилт өнөөдрөөр дуусаж байгаа билээ. Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд олон нийтээс санал авч, гарсан үр дүнг НЗДТГ-аас мэдээлж байна.

Сүүлийн гурван өдөр иргэдээс санал асуулга авахад 55 хувь нь үргэлжлүүлэхгүй, 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжинэ хэмээн саналаа өгчээ. Тиймээс ажлын нэг өдөрт дугаар нь гардаггүй хуучин хязгаарлалтаа маргаашаас эхлэн мөрдөхөөр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:
Өмнөх хугацаанд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар түр хязгаарлахаас өөр аргагүй байлаа. Энэ хооронд 250 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсолт болчихгүй нөхцөл бүрдэж байв.

Харин маргаашаас эхлэн түгжрэл нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурах магадлал үүсэж байна. Тиймээс иргэд ажил төрлөө зохицуулж гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Нийтийн тээвэр ч үүнийгээ дагаад хүнд байдалд орох төлөвтэй байна. Мэдээж Улаанбаатар хотын цаашдын урт хугацааны шийдлүүд байгаа ч ойрын хугацаанд асуудлууд байна. Нийслэлд байгаа 700 мянган автомашины 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход түгжрэл үүсэж байна.

 

Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй, ХУУЧНААРАА явна
2024-02-01 10:03:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0