Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд хүний эрх, тэгш байдлыг ханган ажиллах чиглэлээр санал солилцсон байна.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцлоо.
Цагдаагийн хурандаа Б.Сүхболд “Цагдаагийн байгууллага жил бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэгдсэн сургагч багшаар дамжуулж алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр 11 ажлын хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.


| ЦЕГ: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24