Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор мэдээлэл өгч байна. Тус хэвлэлийн хуралд Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, гүйцэтгэгч Франц Улсын "Пома" группийн төлөөлөл оролцож байна.
Франц Улсын "Пома" группийн төлөөлөгч "Дүүжин тээврийн технологийн хувьд газрын ган татлага, агаарын ган татлага гэж байдаг. "Пома" группдэлхийн таван тивд дүүжин тээврийн олон төсөл хэрэгжүүлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Колумб улсад дүүжин тээврийн зургаан төсөл хэрэгжүүлсэн байна. Түгжрэлийг бууруулахын тулд манай корпорацтай анхны гэрээгээ 20 жилийн өмнө хийж байлаа. Энэ бүх хугацаанд дүүжин тээврийг хэрхэн аюулгүй, дуу чимээгүй, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байхад анхаарч ажиллаж, амжилттай технологийг бид нэвтрүүлж чадсан.
Дүүжин тээврийг:
Сүүлийн үед дэлхийн хотуудад хэд хэдэн асуудал тулгамдаж байна. Үүнд, хүн амын нягтшил ихтэй, нийтийн тээвэр багассан, авто замын түгжрэл зэрэг орно. Эдгээр асуудлыг дүүжин тээвэр шийдэж чадна. Манай группийн хэрэгжүүлсэн дүүжин тээврийн төслүүдээс танилцуулъя.
Дүүжин тээврийг бусад нийтийн тээвэртэй харьцуулж зорчигч хэдэн минут зарцуулж буй хугацааг тооцоолсон. Францын дүүжин тээврээр нэг цагт, нэг талдаа 5000 хүн, хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэдэг. Хэрвээ нэг цагт автобусоор 10 мянган хүнийг тээвэрлэх болбол 100 автобус хэрэгтэй. Автомашинаар тээвэрлэх бол 2000 машин хэрэгтэй болно.
Манай компани ОХУ-ын хотод хэрэгжүүлсэн төслөө танилцуулъя. Тус хотод цаг агаар маш хүйтэн. Энэхүү төсөл маань цас, мөстэй ч ажилладаг гэдгийг баталсан төсөл болсон. Энэ төсөл 2008 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Дүүжин тээвэр дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орчинд ч ажилладаг.
Нийслэлд өвөл маш хүйтэн байдаг учир дүүжин тээврийн бүх сандал халдаг байдлаар хийгдэнэ. Улаанбаатарын хамгийн том 2 өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай ба 28 кабины буудалтай байх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 100 хувь ашиглаж болох юм. Бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай бөгөөд нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой. 2025 оны 12-р сард нээлтээ хийх Дүүжин тээвэр 1 секундэд 6 метр зай туулна.
4.5 км замыг дүүжин тээврээр 6 минутын дотор туулна. Дүүжин тээврийн төслийг 2023 оны зургаадугаар сард эхний гэрээнд гарын үсэг зурсан. Манай группээс нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж байна" гэлээ.
"2025 оны 12-р сард нээлтээ хийх Дүүжин тээвэр 1 секундэд 6 метр зай туулна" |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27