Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна. Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин өнөөдөр /2024.02.16/ 13:00 цагийн байдлаар хязгаарлагдмал байна.
Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийж байна. Үүнд: