Бямба, 2024-11-23
"Улсын нөөцөд байсан 26 мянган тонн өвс, тэжээлийг орон нутагт тарааж байна"

УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, Цаг уур орчны шинжилгээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Одоогийн байдлаар 13 аймгийн 58 сум төмөр зуд, 17 аймгийн 139 сум цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. УОК-оос сум орон нутгийн онцгой комисст мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зайлшгүй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, айл өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил хийж байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймгийн онцгой комиссоос 86 суманд 3712 малчин өрхөд өвс хүргэж, 7249 км зам нээгээд байна" гэлээ.  
 
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Зам даваа хаагдсан, хаваржилт хүндэрсэн сум орон нутгийн айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. 360 айлд эрүүл мэндийн багц өгсөн. 
Хоёрдугаар сарын 24-нөөс 321 резидент эмчийг аймгийн эрүүл мэндийн газар, сумдад ажиллуулахаар болсон. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл ажиллана.
 
Гамшгаас хамгаалах үед ашиглах эм эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөцтэй" гэв.  
 
ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал "Долоо хоногт ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуургатай байна. Архангай, Булган, Хөвсгөл аймгаар цас орж байна. Өнөөдөр төв зүүн аймгуудаар орно. 28-наас баруун аймгуудаас дахин цас орж, 29-нд зүүн аймгуудаар үргэлжлэн орно.
 
Гуравдугаар сарын 1-нээс баруун аймгуудаар хүйтний эрч суларна" гэв. 
 
Түүнчлэн УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Импортын тэжээлийг татвараас чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
 
Долоо хоногт 1000 тонн орчим тэжээлийг импортоор авч байгаа. Дотоодын үйлдвэрүүд 500 тонн орчим тэжээл үйлдвэрлэж байна. Нөөцийн хувьд улсын нөөцөд байсан 26 мянган тонн өвс, тэжээлийг орон нутагт тарааж байна. Дараагийн нөхөн хангалтыг хийнэ" гэсэн юм. 

"Улсын нөөцөд байсан 26 мянган тонн өвс, тэжээлийг орон нутагт тарааж байна"
2024-02-26 12:27:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0