Бямба, 2024-11-23
Монгол, ХБНГУ хоорондын “Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын “Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав.

Тээвэр бол хоёр орны харилцааг ойртуулах гүүр нь учир энэ удаагийн айлчлалд талууд их ач холбогдол өгч буйг ЗТХЯ онцолжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэ үеэрээ сайд Фолкер Виссингтэй уулзаж, зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухлыг онцолж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн хоёр улс хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж зам, тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Эх сурвалж: ЗТХЯ


Монгол, ХБНГУ хоорондын “Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа
2024-03-06 09:49:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:43:34
    Зочин: hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav