Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Усны нөөцийн нэгдсэн менежмент – Талуудын оролцоо” форумыг Усны газар-аас зохион байгууллаа.
Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн гол цөм нь усны нөөц гэдэгтэй санал нэгдэж, усны сайн засаглалыг бүх түвшинд бэхжүүлж, хурын усыг хуримтлуулж, нуур, усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй, үр ашигтай хэмнэлттэй, дахин ашиглахад орчин үеийн дэвшилтэт техник, арга аргачлалыг байгальд ээлтэй технологи ашиглан шийдвэрлэхийг чухалчилж байна.
Манай орны хувьд тэгш хүртээмжтэй усны нөөцийн хуримтлал болон жигд хуваарилалтыг бий болгохын тулд нэг нуур-нэг сум төслийг эхлүүлж, хурын усыг хуримтлуулах замаар 330 сум, суурин газарт нуур, усан байгуулах, хуримтлагдсан усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалж бүс нутгийн онцлогт тохирсон ус дахин ашиглах технологийг нэвтрүүлэхээр зорьж байна.
Иймд талуудын оролцоог хангаж, салбар хоорондын уялдааг сайжруулахад хамтран ажиллах Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мэргэжлийн холбоод, ус ашиглагч байгууллагууд, олон Улсын төсөл хөтөлбөрийн төлөөлөл нийт 250 орчим хүн оролцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ
| “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энхтайван” уриан дор салбарын төлөөлөгчид чууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24