Нийслэлийн Боловсролын газраас хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд урлаг соёлын, амьтны хүрээлэнгийн гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Мөн ЕБС-иудын төсөвт ичээлээс гадуурх үйл ажиллагааны зардал гэж 165 сургуульд 600 сая төгрөгийн төсвийг тусгаж өгчээ
Сурагчдын амралтаар дараах үзвэр, тоглолтууд явагдах бөгөөд оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй.
Нэг: THE CINEMATO
Movie & Anime orchestra concert
Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох The Сinemato оркестра тайлбарт концерт.
"Хөгжим-хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт лекц концертыг 2024 оны дөрөвдүгээр сарын 6, 7-нд 14:00, 17:00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд 4 удаа тоглох юм байна.
Хоёр: АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЗВЭРҮҮД
Өдөр бүр 10:00 цагаас 18:00 цагуудад
-Улаанбаатарт зоо парк - Цэцэрлэгт хүрээлэнд
-Хүннү Моллд анги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ үзвэр үзэж сонирхоорой.
Гурав: Шинжлэх ухааны өдөрлөг
STEAM EXPO 2024
Хэрхэн бүтээлч, сонирхолтой, үр дүнтэй аргаар хичээлээ заах вэ?
Энэ асуултын хариултыг бид Steamex 2024 экспогийн үер олгох болно.
Жич: Эхний 360 багш бүртгэнэ.
Aнги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ үзэж сонирхоорой.
Дөрөв: ROBOT CHALLENGE ERDENET 2024
2024 оны гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд "Robot Challenge Erdenet" фэйсбүүк хаягаар бүртгэж оролцуулах юм байна.
Ирээдүйд инженер болохыг зорьж буй хүүхэд залуусыг Эрдэнэт хотод очиж тус тэмцээнд оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
| Сурагчдын амралтаар зохион байгуулагдах урлаг соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанууд |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02