Хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4500 гаруй хүн ажиллаж байна.
Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй бол байгаль орчныг хамгаалах нүүр царай болох учиртай" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй. Мөн энэ өдөр "хэвлэлийн эрх чөлөө боогдов" цуглааныг сэтгүүлчид Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн салбарын эрх зүйн орчныг хөсөр хаясаар иржээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хорьж, цагдсан хууль батлагдсаны дараа асуудлаа ярьдаг. Тиймээс батлагдсан хуулиа засахгүй бол болохгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал бүх хүнд хамаатай.
Хэвлэл мэдээллийн ажилтныг хамгаалдаг хууль алга. Жишээ нь хэн нэгэн зураглаачийн биед халдаж, камерыг нь эвдчихдэг. Энэ дагуух гомдлыг шийдвэрлэх гэхээр эхнээсээ хамгаалдаг хууль нь байхгүй. Гэтэл өмгөөлөгч, хуульч, цагдаагийн алба хаагчийн биед гар хүрэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл бид НҮБ-ын конвенцод хүний эрхийг хамгаалагчид гэж тусгагдсан байдаг” гэлээ.
| "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" уриан дор сэтгүүлчид жагсаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24