Баасан, 2024-11-22
М.Бадарчид эм андуурч өгсөн гэх гэрч гарч иржээ

Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулж байна.

"Допингийн зөрчлийн маргаан буюу Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бөхийн салбар хороо,  Үндэсний баяр наадам зохион байгуулах хороод холбогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх  ажил дууссан.

Энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр 17:30 цагийн үед шинэ нөхцөл байдал үүссэн. Тодруулбал шинээр гэрч гарч ирсэн. Одоо хуралдааны ажил нээлттэй явж байгаа учраас гэрчийн хүсэлтийн дагуу нэрийг нь нууцалж байна. Тиймээс нэрийг нь хэлэх боломжгүй.

Тухайн өргөдлийн агуулгыг танилцуулбал, "Миний би эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тестостероны тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд метанолын бодис урссан 50 ширхэг өдрийн хоёроор дөрвөн таблетыг ууж хэрэглэсэн. Үүнийг хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс давж заалдах комиссд хэлэлцэж буй асуудалд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна" гэх хүсэлтийг өөрийн биеэр авч ирсэн.

Эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлт, нэгэн зүйлийн эмийн зураг болон иргэний үнэмлэхийг хавсаргаж өргөдөл ирүүлсэн байсан. Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн дагуу 17.13-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа завсарласнаар бүрэлдэхүүн тусгайлан зөвлөлдөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл өөрсдийн санаачилгаар шийдвэр гаргахаас өмнө хуралдааныг дахин үргэлжлүүлж болно гэсэн заалт байгаа.

Энэ заалтын дагуу гэрч өөрөө оролцох хүсэлт гаргасан учраас мөн шийдвэр эцэслэгдээгүй байгаа тул гэрчийг оролцуулан, нөхцөл байдлыг тодруулж, эцсийн шийдвэр гаргая гэж бүрэлдэхүүн үзсэн.

Гэрч хаалттай нөхцөлд мэдүүлэг өгье гэдэг хүсэлт гаргасан. Үүнийг талуудад танилцуулж, хүсэлтийг нь сонсож, хаалттай эсвэл нээлттэйгээр мэдүүлэг авах эсэх шийдвэр гаргана.


М.Бадарчид эм андуурч өгсөн гэх гэрч гарч иржээ
2024-05-10 11:16:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ