Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн баасан гарагт (2024.05.10) экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийжээ.
“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ы Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины гурван орцтой, 8.5 км урт гурван салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай.
Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт таван гарцаар экспорт хийнэ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.







Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна