“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.
“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтын холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа.
Үндэсний бөхийн барилдааныг MNC телевизийн Хуйрнан шуугигч нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр NTV, МNC, MNB телевиз хамтран ажиллаж байна. Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна.
Эх сурвалж: “Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ
| Хүүхдийн баяраар Хүй долоон худагт майхантай байрлан урлагийн тоглолт үзэх боломжтой |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24