Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулж камерын бүрэн хяналттай дүүрэг болсон. Үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
“Ногоон бүс” төсөл гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийг бүхэлд нь камержуулаж цагдаагийн байгууллагын хяналтын дэд төвтэй холбох ажил юм. “Ногоон бүс” төслийн 2 дугаар шатанд Баянзүрх дүүргийн 7 хорооны “Баянцээл”, 23, 28 дугаар хорооны Улиастай болон Хужирбулан, Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны “Партизан”, гудамжийг хэсэгчлэн камержуулсан.
Мөн нийслэл хотын 5 дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороодыг сонгож тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг 761 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийт 1714 камерыг нэг сарын хугацаанд байршуулаад байна.
Дээрх телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа болон тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломжтой юм.
Тиймээс цаашид Цагдаагийн байгууллагаас 2024 онд Улаанбаатар хотын бүх хороог, 2025 оны 2 дугаар улирал гэхэд аймаг, сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ
| Чингэлтэй дүүргийн бүх хороонд хяналтын камер суурилууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24