Хотын дарга Х.Нямбаатар нүүр номоороо дамжуулан дараах уриалгыг гаргажээ.
-Монгол бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш их ажил хийж амжуулах шаардлагатай байна.
Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын авто замын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна.
Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлэхэд та бүхэн машинаа дундаа ашиглаж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна гэжээ.
| Машинаа дундаа ашиглаж, богино зайд явган зорчин, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсье |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24