Шенгений визийн төлбөр зургаадугаар сарын 11-ний өдрөөс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдсэн.
Насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцтай холбон тайлбарлажээ.
Гэхдээ визийн төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.
Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.
Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхийн саналаар дэмжиж, хоёрдугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.
Нэмж дурдахад, Шенгений визийн сунгалтын хураамж 30 евро хэвээр байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
| Шенгений визийн хураамж энэ сард нэмэгдэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24