Зам тээвэр хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Авто замыг олон улс улсын чанартай, орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто зам гэж ангилдаг.
Олон улс, улсын чанартай авто замд нийслэлээс аймгийн төв, хилийн боомт хүртэлх зам, орон нутгийн чанартай авто замд аймгийн төвөөс сум, сумдыг холбосон авто зам багтана. Тусгай зориулалтын зам гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай буюу хүнд даацын машин зорчих зориулалттай зам юм.
Авто зам барихдаа төсөллөх буюу Монгол Улсын зам, замын байгууламжийн норм дүрмийн дагуу барьдаг. Дээрх дүрэм нь хамгийн сүүлд 2016 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар норм нормативын сангийн хөрөнгөөр шинэчлэгдсэн байдаг.
Орон нутгийн чанартай замыг барихдаа хөдөлгөөний эрчим буюу хоногт зорчих тээврийн хэрэгслийн тоонд үндэслэн авто замын зорчих хэсгийн өргөн, стандартыг боловсруулна.
Замын байгууламжийн дүрмийн дагуу Зэрэглэл 3Б буюу хөдөөгийн улирлын чанартай зам болох сумын төв, хот айл, фермерийн аж ахуй, газар тариалангийн болон аялал жуулчлалын бүс нутаг, тэдгээрийн бааз руу очих болон тэдгээрийг хооронд нь холбосон, улирлын чанартай буюу байнгын бус хөдөлгөөнтэй бөгөөд хөдөлгөөний бага эрчимтэй замууд багтана.
Мөн аливаа авто замыг барихад холбогдох байгууллагаас хяналтын инженер томилж, замын барилгын ажил, чанар, стандартад хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг.Тиймээс орон нутгийн чанартай замыг барихад ашиг сонирхлын зөрчил, стандартыг баримтлаагүйгээс үүдсэн алдаа дутагдал гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
| ЗТХЯ: Орон нутгийн зам тавихад ашиг сонирхлын зөрчил, стандартын алдаа гаргаагүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24