Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зарлалаа.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд төвлөрсөн цахилгаан хураагуурын зориулалтаар 5 га талбайд уг батарей хуримтлуурын станцыг байгуулахаар төлөвлөж байна.
Тус батарей хуримтлуурын станц нь 50 МВт-ийн хүчин чадалтай, 200 МВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбогдох юм.
Дээрх тендерийг Эрчим хүчний яамнаас баталсан техникийн даалгаврыг үндэслэн зарласан бөгөөд шөнө хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын үед нийлүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах давуу талтай аж.
НЗДТГ, ХМОНХХ
| Багануур дэд станцын дэргэдэх батарей хуримтлуурын станц барих тендер зарлалаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24