Баасан, 2025-04-11
Токио-УБ-ын нислэгээр Францаар зорчсон 15, Италиар зорчсон дөрвөн иргэн иржээ

Гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэд тухайн улс дахь Монгол Улсынхаа ЭСЯ-д бүртгүүлсэн бөгөөд Засгийн газраас тусгай үүргийн онгоцоор эх орондоо авч ирэх үйл ажиллагаа үргэлжилж буй юм. Тусгай үүргийн гурав дахь буюу Токио-УБ-ын чиглэлийн онгоц өнөө орой /2020.03.16/ 20.40 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Уг онгоцоор 257 зорчигч ирсэн ба иргэдээс асуумж судалгаа авч, халууныг маш нарийн хэмжээд ангилан тусгаарлах ажил эхэллээ. Бид халдварын тархалт өндөртэй орнуудаас ирж буй иргэдээ илүү анхаарч асуумж судалгааг маш нарийн авч байна. Токио-УБ-ын онгоцоор Францаар зорчсон 15, Италиар зорчсон дөрвөн иргэн ирлээ хэмээн МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мэдээлэл өгөв.
 
Нислэгийн явцад зорчигчид амны хаалтаа авахгүй байх нь зүйтэй гэж үзэж хоолны үйлчилгээг хязгаарлажээ. Нисэх бүрэлдэхүүн хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл өмсөж ажиллаж байгаа бөгөөд буугаад мөн тусгаарлагдах юм байна.
 
Гуравдугаар сарын 15-ны Сөүл-УБ-ын онгоцоор 244, Берлин-Москва-УБ-ын чиглэлийн онгоцоор 231 монгол иргэн ирсэн бол Токио-УБ-ын онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ.
 
Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийг ЗТХЯ хариуцан зохион байгуулж буй юм. Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр тийзийн захиалга өгсөн Монгол болон гадаадын 635 иргэн явсан бол 732 монгол иргэн эх орондоо ирлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 

Токио-УБ-ын нислэгээр Францаар зорчсон 15, Италиар зорчсон дөрвөн иргэн иржээ
2020-03-17 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ