Баасан, 2025-04-11
Истанбулын нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл өгчээ

Засгийн газар тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчирч байна. Гуравдугаар сарын 15-наас 16-ны хооронд тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийж 732 монгол иргэн эх орондоо ирлээ.
 
Харин Истанбулын шууд нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл Туркийн талаас өгчээ. Тусгай үүргийн нислэгийг ЗТХЯ-наас хариуцан зохион байгуулж буй бөгөөд УОК-ийн зөвшөөрлөөр нислэг хийх юм байна.
 
Гуравдугаар сарын 15-нд Сөүл-УБ-ын онгоцоор 244, Берлин-Москва-УБ-ын чиглэлийн онгоцоор 231 монгол иргэн ирсэн бол 16-ны орой Токио-УБ-ын онгоцоор 257 монгол иргэн эх орондоо ирлээ.
 
Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр тийзийн захиалга өгсөн Монгол болон гадаадын 635 иргэн явсан бол 732 монгол иргэн эх орондоо ирлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв. 
 
ОБЕГ: ИСТАНБУЛ-УБ-ЫН НИСЛЭГЭЭР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
 
Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

Истанбулын нислэгийг энэ сарын 18-нд хийх зөвшөөрөл өгчээ
2020-03-17 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ