Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
Тухайлбал тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй орчинд амьдарч байсан нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд өнгөрсөн онд тус хоёр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн дөрвөн блок бүрэн тохижилттой, тоглоомын болон чийрэгжүүлэх талбай, ногоон байгууламж бүхий 580 айлын орон сууцны барилгын ажлыг ‘’Мөнх ариун булаг” ХХК гүйцэтгэж эхэлсэн билээ.
Ташрамд, эхний хоёр блок буюу 290 айлын орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, гадна фасад болон дотор заслын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч компани ажиллаж байна.
Эх сурвалж: "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ХК
| Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24