Баасан, 2024-10-18
Тахилтаас “Найрамдал” зуслангийн уулзвар хүртэлх авто замыг засна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан.

Түүнээс хойш дээрх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүй. Өмнө нь дээрх авто замд нөхөөс хийх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байжээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас дээрх 15.7 км авто замыг ирэх намар бүрэн засварлаж, шинэчлэхээр болсон байна. Тодруулбал нийслэлийн бондын хөрөнгөөр дээрх 15.7 км авто замыг шинэчлэхээр болжээ. Авто замын засварын зураг төслийн ажил бүрэн хийгдэж дууссан байна.

Авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан өнөөдөр дээрх байршилд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр ажиллалаа. Тэрбээр “Авто замын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлагдсан. Гүйцэтгэгч байгууллага шалгарсан тохиолдолд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх тооцоо гараад байгаа” гэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Г.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо зуслангийн бүсэд хамаарагддаг байсан бол орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор дээрх бүс шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс дээрх авто замын шинэчлэлтийн ажлыг ирэх намар гүйцэтгэхээр болсонд таатай байна” гэлээ.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ онд нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр орбитын авто зам буюу цэргийн хотхоноос тахилтын уулзвар хүртэлх 2.4 км авто замыг шинэчилсэн. Энэ ажлыг үргэлжлэл болгож дээрх авто замын шинэчлэлтийн ажлыг хийж байгаа болохыг холбогдох албаны хүмүүс тодотголоо.

Эх сурвалж: НЗДТГ


Тахилтаас “Найрамдал” зуслангийн уулзвар хүртэлх авто замыг засна
2024-07-24 11:53:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ