Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.
Филиппин улс нь байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамжаараа дэлхийд дээгүүр ордог учраас гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол, эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн.
Хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлоод, цаашид сайн засаглал, Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, арга туршлагаа харилцан хуваалцах асуудлаар санал солилцлоо.
Филиппин улс нь 1950-иад оноос Бүсчилсэн хөгжлийн загвараа тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаараа бүс нутагтаа үнэлэгддэг учраас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцаж, хамтарч ажиллах боломжтой гэдгээ талууд илэрхийлсэн юм.
| Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24