Хотын дарга Х.Нямбаатараар удирдуулсан баг 2028 он хүртэл нийслэлд дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ гэв.
-
Хоёр түвшний замууд барина. Наадамчдын гүүр хоёр түвшний замтай байна. Энэ гүүрийн нэрийг эцэслэн тохироогүй байна. Гүүрийг ган татлагагүй хийвэл 100 тэрбум төгрөг хэмнэх тул татлагыг зураг төсвөөс хассан. Гүүрний урд хэсгийн газрыг эзэмшиж байсан Номин группийн "NCD констракшн" хэмээх барилгын компанитай зөвшилцөн тохиролцсон. Энэ гүүрээр Шинэ нисэхээс шууд Хархорин руу ирнэ.


- Тэмээтэй хөшөөнөөс Энхтайвны гүүрний хойд үзүүр хүртэлх замыг өргөтгөнө. Авто зам болон гүүрийг өргөтгөнө.
- Тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг буюу Трамбайн ажлыг ирэх онд эхлүүлнэ.
- Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 25 хувиар өсөж, хөдөлгөөний эрчим 16 хувиар буурна. Оон улсын жишгийн дагуу метроны нүхэн байгууламж дахь далд худалдаа үйлчилгээний төвүүд үүсэж, шинэ бизнесийн орчин бий болно.
- Олон жил яригдсан Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Дархан, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Олон улсын жишгийн дагуу, хурдны замын трасс дагуу худалдааны төвүүд байгуулна. Энэ ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар тус худалдааны төвийн удирдлагатай зөвшилцөнө. Энэ замын тендерийг ирэх сард зарлана. Замын нийт урт 33 км, дөрвөн эгнээ зам тавина.
Эдгээр ажлыг ирэх хавраас эхлүүлэхийн тулд замын, төмөр арматурын нийлүүлэгч компаниудтай уулзаж, төсөл хэрэгжих хугацаанд үнэ нэмэхгүй байх нөхцөлөөр зам тавих боломжийг судалж байна гэв. Мөн хотын дарга Дарханы замыг олон жилийн турш тавьж, цаг алдсан. Энэ алдааг бид давтахгүй байхад анхаарна гэв.







Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна