НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье”гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүллээ.
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.
2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ.
Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгууллаа.
Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр" | 
  
 
      
       
  
  
 
 Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо 
      2025-10-23 12:20:01
 А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио 
      2025-10-23 12:18:59
 Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо 
      2025-10-23 12:17:14
 С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна 
      2025-10-01 11:00:20
 Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна 
      2025-10-01 10:59:24
 Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв 
      2025-10-01 10:56:54
 Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин 
      2025-09-24 12:06:06
 УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй 
      2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
 Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна 
      2025-09-23 08:43:02