БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей шөнийн 01:00 цагт хуралдсан. Дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргав.
Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онцгой байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргав.
БНСУ-д оршин сууж буй иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу.
БНСУ-д оршин сууж буй монголчуудыг жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих үедээ сэрэмжтэй байхыг зөвлөв |
2025-10-01 11:00:20
2025-10-01 10:59:24
2025-10-01 10:56:54
2025-09-24 12:06:06
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
2025-09-23 08:43:02
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53