Бөхчүүдийн алдар тэмдэглэх баяр гээд Бөхийн өргөөнд зогсоо зайгүй барилдаан болж байна. Бөхөө барилдуулж цэнгэдэг ард түмний хувьд үзэх харах юмтай сайхан байгаа нь мэдээж.
Гэхдээ энэ бол зүгээр нэг бөхийн баяр тэмдэглэх ёслол биш юм аа. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй Монгол Улсын сум суурингийн ойг зөвхөн нэг бөхийг мялаах, алдаршуулах хэрэгсэл болгож байгаа нь дэндүү өрөөсгөл харагдаж байна. Энэ нь өнгөцхөн харахад, барилддаг хүнээс илүү алдар замнал, баатарлаг үйлстэй, ард түмний хүндэтгэл болсон эрхэм тухайн сумын 100 жилийн түүхэнд гараагүй юм шиг сэтгэгдэл төрүүлж байна.
Харамсалтай нь барилдаж ноцолддог нэгнээс илүүтэйгээр тэр суманд Хувьсгалт тэмцлийн ахмад партизан, хөдөлмөрийн баатрууд тухайн сум сууринг босгоход хөлс хүч, залуу халуун насаа өгсөн эрхмүүд, мөн тэр сумын нэрийг гаргахад авьяас билиг оюун ухаанаа зориулсан олон хүн бий. Тэр бүгдийн гавьяаг үгүйсгэсэн явдал болж байна.
Ийм баяр хийж байгаа Монголын үндэсний бөхийн холбоог буруутгах аргагүй. Мөн нэрэмжит баяраа хийж байгаа бөхчүүдийг ч буруутгах аргагүй. Тэд мөрөөрөө ажлаа л хийж байна.
Хамгийн гол нь сумынхаа 100 жилийн түүхт ойг нэг бөхийн нэрэмжит болгон ард түмнээ тохуурхаж байгаа энэ олон сумдын удирдлагууд, нутгийн зөвлөл гэх нөхдүүд анхаарах хэрэгтэй. Бөх тэх гэх сэтгэлгээнээсээ бид салж, юмыг арай өөрөөр сэтгэдэг болбол яасан юм бэ. Би Булганы Хишиг-Өндөр сумын хүн. Манай сум хөдөө аж ахуйн ууган баатар Очир, нэрт найрагч Зундуйн Дорж, Хөдөлмөрийн баатар нүдний Баасанхүү эмч нарыг бус хэн ч биш нэг бөхийн баяр хийвэл ард түмнийг минь дэндүү доромжилсон хэрэг гэж би хувьдаа үзэх болно.
Д.Батболд
Эх сурвалж: Өдрийн сонин
Сумдын 100 жилийг нэг шалдан бөхөөр төлөөлүүлж байгаа нь доромжлол |
2025-05-16 15:28:30
2025-05-16 14:45:13
2025-05-16 14:44:35
2025-05-16 14:44:10
2025-05-15 10:06:13
2025-05-15 10:04:36
2025-05-15 10:03:30
2025-05-14 15:38:35
2025-05-14 15:37:34
2025-05-14 15:36:56