Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдал хамгаас чухал. Гадаа хасах хэм зааж, цас хаялах болсон энэ өдрүүдэд жолооч таны төмөр хөлөг өвөлд бэлэн үү. Өвлийн дугуй, тос маслоо сольсон уу. Хараахан амжаагүй бол “Авто плаза” төвийн механик инженер С.Алтансүхийн өгсөн зөвлөгөөг хүргэе. Тэрбээр, “Хүйтрэхээс өмнө тос маслыг юун түрүүнд солих хэрэгтэй. Мөн хөргөлтийн шингэн, дугуйг голчлон шалгаарай. Жолооч нар тос тосолгоог улиралд нэг л удаа солино гэж ойлгодог. Энэ буруу, 5000-6000 км яваад машиндаа үйлчилгээ хийх хэрэгтэй. Манай жолооч нар ерөнхийдөө нэг ташаа ойлголттой байна. Машинаа өвөл, зундаа нэг л удаа арчлах ёстой гэж. Үүнээс гадна анхаарах ёстой зүйл бол аккумулятор. Аккумулятор муу бол цахилгаан хөдөлгүүр, гэрэл дохионд асуудал үүсэж, хүйтэнд машин асахгүй байх тохиолдол цөөнгүй гарна. Өвлийн хүйтэнд аккумулятор царцах, бээрэх тохиолдол элбэг учир гаршид хийж чадахгүй бол заавал хучих хэрэгтэй. Түүнчлэн жолооч нар цонхныхоо цанг арилгахдаа төрөл бүрийн виза карт болон ямар нэг хурц үзүүртэй зүйлээр хусах нь их. Энэ маш буруу. Үүнээс гадна машиныхаа зөвхөн урд шилэн дээр бүтээлэг тавьдаг. Нэг их буруудах зүйл биш ч цонх, бүтээлэг хоёр хоорондоо наалдах тохиолдол гарна. Уг нь боломжтой бол орой машинаа тавихдаа цонхоо онгойлгож доторх агаарыг нь гаргаж байх ёстой” гэсэн юм. Түүний өгсөн зөвлөгөөг илүү дэлгэрүүлэн хүргэе.
Өвлийн дугуй нь,
Тиймээс дугуйг сонгохдоо M+S гэх тэмдэглэгээг юун түрүүнд харах ёстой. Энэ тэмдэглэгээ өвлийн улиралд тохирсон стандартын дугуйг хэлж байгаа юм. Үүнээс гадна гурвалжин дотор цасны зурагтай тэмдэг бий. Үүнийг сайн харж, байвал авах хэрэгтэй.
Автомашины ямар ч аккумуляторын гол хэмжигдэхүүн бол ампер.цаг. Жижиг тэргэнд хөдөлгүүрийн төрөл, эзлэхүүнээс шалтгаалж аккумуляторын багтаамж нь 45-66 ампер.цаг байж болно. Хамгийн түгээмэл багтаамжтай аккумулятор бол 66 ампер.цаг бөгөөд тэдгээрийг ихэвчлэн 1.3-1.9 литрийн эзлэхүүнтэй бензин хөдөлгүүрт хэрэглэдэг. Том эзлэхүүнтэй, дизель хөдөлгүүртэй бартаа туулах машинд 75-90 ампер.цагийн багтаамжтай аккумулятор тавих хэрэгтэй. Аккумулятор нь эрчим хүчний нөөц хуримтлал юм. Өөрөөр хэлбэл, багтаамж сайтай аккумулятор хүйтний улиралд мотороо асаах гэж асаагуураа хэд ч түлхэж болно гэсэн үг. Онолын хувьд машинд аль болох их багтаамжтай аккумулятор тавьж болох мэт боловч яг тийм биш. Нэгдүгээрт, тухайн генератораар батарей бүрэн цэнэглэгдэж чаддаггүй юм. Ийм болохоор үйлдвэрлэгчид тухайн машинд зориулж үйлдвэрлэсэн, таарах аккумуляторыг санал болгодог. Таны машинд хэр овор хэмжээтэй, ямар багтаамжтай аккумулятор таарах ёстойг мэдэх хэрэгтэй.
Цонх цантах шалтгаан бол доторх агаар гадаах агаараас илүү чийглэг учраас температур буурахад конденсаци явагдаж, хийнээс шингэн төлөв рүү ордог. Агаарт хүнд жинтэй болсон усан уур тогтохгүй учраас шилэн дээр очиж буудаг. Энэ нь бидний хэлээд байдаг цан юм. Цантахаас сэргийлэхийн тулд орой машинаа байрлуулж тавихдаа хэсэг хугацаанд цонхыг нээж дотор агаарыг гадагш гаргах хэрэгтэй. Хэрэв цантсан тохиолдолд зориулалтын хусдаг бээлий хэрэглээрэй.
Автомашины очлуурыг сайн шалгах хэрэгтэй. Учир нь очлуур муудах, дутуу ажилласан тохиолдолд машин өвөл ээрч удаан асдаг. Үүнээс гадна бензин их зарцуулах, мотор доголдох гэх мэт асуудал үүснэ. Тиймээс өвлийн хүйтнээс өмнө очлуурыг шалгаж байх нь жолооч нарт хамгийн чухал. Элэгдсэн очлуур хөдөлгүүрийн галыг алдагдуулдаг. Хөдөлгүүрийн компьютер энэ гажгийг илрүүлж код болгон хувиргаад “Engine light” гэрлийг асаана. Хэрвээ энэ гэрэл асаж эхэлбэл жолооч яаралтай техник үйлчилгээний газар руу явах шаардлагатай. Учир нь хөдөлгүүр их хэмжээгээр гал алдаж эвлэвэл энэ нь даамжирсаар цаашид катализаторыг гэмтээх аюултай.
Автомашины цонх, хаалга дагасан резинийг тогтмол шалгаж, шаарлагатай бол солих хэрэгтэй. Резин муудсан тохиолдолд гаднаас салхи сийгэх, утаа униар үнэртэх гэх мэт асуудал гардаг. Хүмүүс резин солихдоо дур мэдэн хөдөлгүүрийн тос, ямар нэгэн тослох материал ашигладаг. Энэ нь маш буруу үйлдэл. Учир нь тос резиний чанарыг муутгадаг тул болж өгвөл савантай ус ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна резин сэргээгч хэмээх цацдаг шингэн зардаг бөгөөд гадуур худалдаалж байна лээ. Уг шингэн нь таны автомашины ямар нэгэн жийргэвч резинийг сэргээж өгдөгөөрөө давуу талтай юм шүү.
Таны машин өвөлд бэлэн үү |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27