Бямба, 2024-11-23
Ууланд алхах замуудыг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ууланд алхах замуудыг нээнэ гэдгийг мэдээллээ. Тэрбээр өнөөдөр “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож, иргэдийн асуултад хариулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм.
 
Ууланд алхах замуудыг нээх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд нээсэн ч олон хүн цуглаж болохгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд салхинд гарч болох юм байна. Түүнээс гадна иргэд агаарт гарахдаа хоорондын зай болох хоёр метрийн зайг барьж байх нь зүйтэй гэв.
 
Гуравдугаар сарын 15-ны өдөр болсон Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр тэрбээр иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа тул зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ гэдгийг мэдээлээд байсан.
 
Гэвч фитнесс, сургалтын төвүүдийг нээх талаар судалсан ч эрсдэл өндөр байсан тул түр хаасан хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шаардлагатай болсныг мэдээлэв.

Ууланд алхах замуудыг нээхээр боллоо
2020-03-30 13:16:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0