Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд дөнгөж сая газардлаа. Нислэгээр 43 цэргийн албан хаагч ирсэн байна.
Улмаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллажээ.
Цэргийн албан хаагчдыг Цэргийн госпиталд 21 хоног тусгаарлана. Тусгаарлагдсаны дараа шинжилгээний авна. Шинжилгээний хариу маргааш гарах юм.
Катар Улсаас монгол цэргүүд тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц газардлаа |
|