Баасан, 2025-04-18
"Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 26 иргэн өнөөдөр ХӨСҮТ-ээс гарна"

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
 
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 
 
Тэрбээр "ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 
 
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан. 
 
Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлахад бэлдэж, 74 хүнийг хүлээн авахад бэлэн болсон" гэв. 

"Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 26 иргэн өнөөдөр ХӨСҮТ-ээс гарна"
2020-04-02 11:29:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ