Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцоор зорчиж явахдаа зүй бус үйлдэл хийсэн гэх мэдээлэл гараад байна. Тус улсын цахим хуудсуудад энэ хэргийн талаар анх мэдээлсэн юм. Харин Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй “Д.Одбаяр даргын арын эгнээнд суусан зорчигч онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн. Андуурал болжээ” гэж мэдэгдсэн.
Тэгвэл БНСУ-ын KBS телевиз энэ асуудлыг хөнджээ. Тус мэдээг орчуулан хүргэж байна.
“Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга болон түүний дагалдагсад Монголоос ирсэн онгоцонд байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан. Гэвч цагдаагийн ажилтнууд Д.Одбаяр даргын халдашгүй эрхтэй гэсэн үгэнд итгээд суллаж явуулжээ. Харин БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас энэ хүмүүст халдашгүй эрх байхгүйг тогтоосон байна.
Болсон явдлыг тодруулбал оройн 20 цаг 50 минутад Улаанбаатараас Инчеон онгоцны буудал уруу ниссэн Кореан Эйр компанийн онгоцон дотор хорь гаруй настай эмэгтэй үйлчлэгч бэлгийн дарамтад өртжээ. Бэлгийн дарамт учруулсан хүмүүс нь Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, түүнийг дагалдаж явсан А гэдэг хүн. Онгоцонд архи уусан эдгээр хүмүүс эмэгтэй үйлчлэгчийн өгзгөнд гар хүрч, тэврэх гэж оролдсон учраас онгоцны буудалд тэднийг цагдаад хүлээлгэн өгсөн. Гэвч цагдаагийн ажилтнууд шалгалгүй суллаж явуулсан. Энэ хүмүүс дипломат ажилтан биш, гадаад паспорт нь дипломат байжээ.
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас эдгээр хүмүүс дипломат паспорттой учир халдашгүй эрхтэй хэмээн хатуу шаардсан байна. Тиймээс цагдаагийн ажилтнууд эдгээр хүмүүс хэн гэдэг нь нэгэнт тодорхой учир суллажээ. Дараа энэ хэргийг шалгая гээд цагдаа нар явуулсан байна. Гэвч энэ хүмүүс дипломат бүрэн эрхэнд хамаарах хүмүүс биш байжээ. Иймд цагдаагийн ажилтнууд Д.Одбаярыг байцаахаар төлөвлөж байна. Түүнтэй хамт явсан ажилтан Сингапур уруу явсан.” гэжээ.
KBS буюу Korean broadcasting system нь тус улсын олон нийтийн радио телевизийн хэрэгсэл бөгөөд хамгийн том телевизийн сүлжээний нэгт тооцогддог байна.
| БНСУ-ын Гадаад харилцааны яам Үндсэн хуулийн цэцийн дарга халдашгүй эрхгүй гэжээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02