Баасан, 2024-10-18
Загвар өмсөгч А.Чингүүн зодуулж, хүнд гэмтэл авчээ

УИХ-ын гишүүн Н.Учралын дүү хөтлөгч Н.Ундралын нөхөр загвар өмсөгч А.Чингүүн  хамт  шоудаж явсан найзууддаа зодуулсан гэх мэдээлэл сошиал орчинд цацагдаж байна.  Энэ талаар эхнэр Н.Ундрал “Хүнийг ийм болтол нь зодсон байна. Хамт ууж идэж явсан найзыгаа!!! Зодсон нөхөд нь Г.Батхүү агсаны хүү Ганбаа тэргүүтэй нөхөд. Энэ Ганбаа хүн үү араатан юмуу???? Ямар нийгэм юм бэ. Тохиролцоё гээд гүйж байна"  хэмээн бичиж цахим хуудастаа нөхрийнхөө зодуулсан зургийг нийтэлжээ. Энэ үйл явдал өчигдөр  буюу /2020.04.08/ орой  болсон бөгөөд зодуулсан гэх загвар өмсөгч А.Чингүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан лайв бичлэг хийж, 10 орчим залуус биед нь зүй бусаар халдсан тухай мэдээлсэн. 
 
А.Чингүүнийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганболдын нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар 10 орчим залуус зодсон гэдэг тайлбарыг  өөрөө хийгээл байгаа. Тэрээр зодуулсны улмаас нүдний ухархай цөмөрсөн, сохрох магадлалтай болсон талаар нүүр хуудсандаа мэдээлжээ. 

Загвар өмсөгч А.Чингүүн зодуулж, хүнд гэмтэл авчээ
2020-04-09 11:02:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ