Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Тэд дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хорооны цагдаагийн үүргийг давхар биелүүлнэ. Тэд амны хааль зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцох юм. Нөгөө талаараа хороо, дүүргийн нутаг дэвсгэр болон оршин суугчийнхаа нөхцөл байдлыг мэддэг давуу талтай гэж ийм шийдвэрийг гаргасан юм. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Гуравдугаарт, орон нутгаас замын хөдөлгөөнийг хаах санал ирж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авна. Одоохондоо хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзсэн" гэх мэдээллийг өглөө.
С.Амарсайхан: Онцгой нөхцөл үүсвэл замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА |
|