Мөн орон нутагт ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулна.
Цэргийн албаны бүртгэлтэй иргэдийu дайчлах талаар судалж байна. Одоогоор дайчилгааны талаар хууль дээр тодруулах зүйл байгаа учраас судлагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.
Хорио цээрийн дэглэмийг сахиулахад олон улсын туршлага буюу цахим үнэмлэхийн хэлбэрт шилжих талаар мөн судалж байна. Хэрэв үр дүнтэй байвал иргэд цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг журамд шилжинэ.
Онцгой байдлын штабаас тусгаарлалтаас гарч байгаа иргэдэд хяналт тавих, шилжүүлэх журам гаргаж байна. Монгол гэрт, хашаа байшинд, нэг өрөө байранд амьдардаг хүмүүс өөрсдийгөө яаж тусгаарлах талаар боловсруулж, мөрдүүлнэ. Тусгаарлалтаас гарсан 13 иргэн олдохгүй байна гэсэн нь ташаа мэдээлэл. Тодруулбал, нийслэлд хаяг тодруулж байгаа долоон иргэн, орон нутагт дөрвөн иргэний хаягийг баталгаажуулсан. Баян-Өлгийд хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр хүн хаягаа биччихээд өөр газар өөрсдийгөө тусгаарласан тохиолдол гарсан.
Одоо тусгаарлалтаас гарах хүмүүсийг хоёр хоногийн өмнө хаягийг нь аваад урьдчилж очиж, энэ хаяг дээр амьдрах уу гэж тодруулга хийгээд аймаг, сумд бүрийн онцгой комисст нэрсийг нь явуулна. Нийт тусгаарлалтаас гарсан иргэдийн өөрийгөө тусгаарлах дэглэм маш сайн байгаа. Иргэдийн оролцоо их чухал байгаа" гэв.
"Иргэдийн маршрутад цахимаар хязгаарлалт хийж магадгүй" |
|