Шинэ коронавирусийн халдвартай хүн дунджаар 3-4 хүнд халдварлуулж байна.
Халдвар авсан хүмүүс цааш 3-4 хүн гэх мэтээр уг вирус тархаж байгаа юм. Тиймээс зайнаас харьцах нь тархалтыг зогсооход үр дүнтэй аргын нэгд тооцогдож байна.
Хүмүүс хоорондоо харьцах тохиромжтой зайг Харвардын их сургуулийн эрдэмтэд судлан, багадаа 2 метр гэж тогтоожээ.
Халдварын тархалтын үед гар барих, тэврэх, нэгнийхээ мөрөн дээр гараа тавихаас татгалзах хэрэгтэй. Мөн худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд бусдаас хоёр метрийн зайд зогсох нь зүйтэй.
Гэхдээ тухайн орчин бүгчим байвал вирус агаар удаан тогтож, хол зайг туулах боломжтой тул агааржуулалтыг тогтмол хийх хэрэгтэй мэргэжлийн байгууллага зөвлөсөөр байгаа юм. Түүнчлэн агаарын дуслууд гадаргууд буухад тус гадаргууд хүрсэн бусдад халдвар дамжих учир гараа ариутгаж, гадаргууд халдваргүйжүүлж байх ёстой.
Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх нь дээрх эрсдлүүдийг тодорхой хэмжээнд бууруулна. Тиймээс амны хаалт зүүх, гараа сайтар угааж, халдваргүйжүүлэх, зайнаас харьцах гэх мэтчилэн мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг цогцоор нь дагаж мөрдөх нь хамгийн чухал юм.
Гар барих, тэврэхээс татгалзаж, бусадтай харьцахдаа хоёр метрийн зайг баримтлаарай |
|